Thursday, October 2, 2014

Аль нь зөв зам бэ?

Би өөртөө тулгарч байгаа нэгэн асуудлаараа нэгэн сэдвийг хөндөх гэсэн юм. Би энэ жилийн хавар их сургуулиа төгсөн, үргэлжлүүлээд магистртаа орсон байгаа. Хамгийн эхний асуулт? Яагаад магистрт орсон бэ?
Мммм, мэдэхгүй юм даа. Механик инженер гэж мэргэжлээр төгссөн ч, би үнэндээ юу ч мэдэхгүй мэт санагдаж байсан. Өөрөөр хэлбэл Японд төгссөн гэж өөрийгөө гаднаас нь харахад маш түүхий мэдлэгтэй байсан. Тэгээд л би тэрнээс нь айгаад ч гэх юм уу, мөн амьдралд ч бэлэн биш гэдгээ мэдэрч эмээснээр үргэлэлжлүүлэх замыг сонгосон. Тухайн үед, төгсөөд яах вэ? гэдэг асуултанд би маш амархнаар урдаа гарч ирсэн боломжийг (магистр) ашиглаад л хариулчихсан.
Гэтэл одоо жил хагасын дараа магистраа төгсөөд яах уу? гэдэг бүр том асуулт гарч ирнэ. 
Докторт үргэлжлүүлэх үү?
Миний хувьд хэзээ ч үгүй!!! Уучлаарай, гэхдээ хэзээ ч энд яг үргэлжлүүлж сурахгүй. Бүр хэдэн жилийн дараа бол өөр хэрэг гэхээс. 
Яагаад? Учир нь энд яг л ажил хийдэг юм шиг л суудаг. Заримдаа туршилтын үеэр, өглөөнөөс шөнө болтол сууна. Тэгээд зөвхөн өөрийхөө юмнаас гадна хүнд юм хийхэд нь тусална. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг чи өөрөө сэтгэж, өөрөө хайна. Тэрэнд зарцуулах цаг хэтэрхий их учраас, таны чөлөөт цаг үгүй болно. Тэгээд ирэхээрээ, яг л Японы зожиг ертөнцөд нэвтэрч байгаа мэт санагдана. Нэг үгээр хэлбэл, хүн гэдэг утгаа алдсан амьдралаар амьдарна гэсэн үг. 
Тэгэхээр надад 2хон зам л үлдэж байгаа юм. Би одоо л гол зүйлдээ орох гэж байна. 
Тэр нь Японд ажилд орох эсвэл эх орондоо харих гэсэн 2 зам. 

Энэ асуудлаар олон олон Монгол залуус боддог гэж бодож байна. 
Тэгэхээр тус тусых нь тухай би өөрийхөө үзэл бодлыг бичье гэж бодсон юм. 

1. Японд ажиллах
Ихэнх Монгол залуусын сонгодог зам? гээд хэлчихэд буруутахгүй болов уу?
Аргагүй өөрийн career гэдэг талаасаа маш зөв зам. Яагаад гэвэл техник технологи талаасаа ч тэр, эдийн засаг талаасаа ч тэр ер нь юм юмаараа Ази байтугай дэлхийд алдартай улс. Сурах зүйл асар их бөгөөд, жинхэнэ утгаараа ажлыг хийж сурна. Мөн нарийн мэргэжилдээ ч сайн болно. А мэдээж хэрэг цалин бол маш сайн. Юун Монгол, зүгээр л ажлаа хийгээл амьдраад явахад мөнгө нь бараг цуглаад байна. Ажлын арга барил зэрэг талаасаа ч бас мэдээж суралцана. Мөн өндөр хөгжилтэй оронд байгаа тул гоё тансаг амьдарч болно. Гэхдээ яагаад ч юм, үүнээс өөр сайн тал надаа төдийлөн ажиглагддаггүй юм.

За тэгвэл,
2. Монголдоо харьж ажиллах
Шулуухан л бичье, уншиж байгаа та юун хүүхэд шиг юм ч гэж бодож магадгүй. Миний хувьд өөрийн сэтгэл дотроо жаргалтай амьдрах юм шиг. Би зөвхөн Монголдоо биш, ард түмнээ гадаадад хэсэг гарч, юм үзэж улс эх орноо харьцуулаасай гэж хүсдэг. Гэхдээ тэндээ удалгүйгээр эх орондоо юм хийгээсэй гэж хүсдэг. Хамгийн чухал нэг юм нь хэн байснаа битгий мартаасай л гэж хэлмээр санагддаг.
Яг надаа бол тэр career, тэр мөнгө, тэр мундаг технологи сурах хүсэл төдийлөн байдаггүй. А гэхдээ бас хамаагүй ингэж хэлж болохгүй. Би өөрөө биеэ даагаад мундаг болсон хойноо, улс эх орноо дээшээ татах хэмжээний болох хэрэгтэй нь мэдээж. Бас нэг айдаг юм нь, Монголд өдөр бүр л мөнгө мөнгө гэсэн улс байдаг. Би энд тэр тал дээр нээх санаа зовдоггүй гар, харьж очсноо гуйлгачин болчих вий ч гэдэг юм уу. Аав, ээжээсээ эдийн засгийн хараат бус, аав ээжээ тэжээдэг хэмжээний л болмоор байдаг юм. Тэгэнгүүт л эргээд нөгөө мөнгө. Гайгүй ажилд орлоо гэхэд л цалин нь хүрдэггүй нийгэм гээд байдаг.

Яг тэгээд дахиад бодонгуут, Японд ажилласан нь илүү тэр тал дээр санаа зовохгүй мэт. Бас илүү юм ч сурах мэт. Ай даа мэдэхгүй юм даа.
Зүгээр л цалингаараа амьдраад хүрдэг, аз жаргалтай л нийгэмтэй болох юмсан. Надаа тэр том барилга, гоё машин, тансаг хэрэглээ бол сонирхол алга. Гэр бүлтэйгээ ойр, улс эх орондоо аятайхан юм хийдэг, хүмүүсийг хайрлаж хүмүүст хайрлагдсан, аз жаргалтай л амьдрах юмсан. Энэ ирээдүйг ямар тааж мэдэх биш дээ. Гэхдээ инээмсэглэлээ алдахгүй л яваад байна даа ямар ч байсан...


Уншигч та бас бодож байгаа зүйлсээ надаа хайрлавал талархах болно.

2014.10.02

2 comments:

  1. Hi Uguumur, Duuya bnaa.
    Blogiig ni anh udaa unshij uzlee. Ene sedevdeer uuriin bodloo bichiy.

    Za minii huvid bol mongoldoo irj ajillah gesen songoltiig hiisen. Yaponii robot shig amidraliig ahiad 3,4 jil urgelhjluulne gej bodson chin uneheer ustei tolgoi arzaij baisan. Za tegeed medeej mungunii huvid bodoj uzej baigaa yum. Yapond ajillaj baigaa naizuudiigaa harhaar yur ni neh mungu hadgalj chadahgui amidraldaa buh yumand ni hureel tegeed deerees ni sabishii uydee asobidaj barisaar bgaal 1 sariin tsalin yag neg sardaa hureed taardag sanagdsan. tegeed bi bas mungu hadgalj chaddaggui hun uchraas ted nariin araas l oroh yum bn gej bodson. Mongold bol minii mergejil hovor baidag bolhoor ajil oldohgui baih gesen aidas baisan ch, heseg zawsarlagaa avaad mongoldoo bodit amidraltai nuur tulgarya gej shiidsen. Ireed ehendee jaahan hetsuu l bsan buh yumand yapon setgelgeegeer handaad avtsaldahgui bolhoor durgui hurne geh met. Tegeed jaahan udaad ireheer dasaal udur bur yur ni goy bolood irj baigaan. Ajil hiigeed ireheer odoo bas tsalin ch gaigui boltson, yapond tugssun bolhoor bid nariig uneleh unelemj bas undur baidag yum bn lee. Chi bol mongols erelt heregtsee undur meregjleer tugssun yum chin ter tal dr sanaa zowoltgui baih.

    Tegeed yahav hamgiin gol ni irsendee ogt haramsahgui baina. Mongoldoo ert irj bodit amidraltai nuur tulj, ger buliinhen nz nuhudteiguu hamt uneheer goy l bn. Bid nar zaluu humuus ger bulgui gants biy hen negniig tejeeh ntr gesen ediin zasgiin uureg hariutslaga baihgui, mungunuus shaltgaalahguigeer shiidver gargah bolomjtoi tsor gants uy shtee. tiim bolhoor ersdelees ailgui hussen yumaa hiigeed uzsen l deer bh. Mongols tehdee ediin zasgiin huvid tiim ch aimar hageshii bol bish baina shuu. harin ch heregtsee ni oiroos medregdeed baigaa bolhoor motto ganbarerru. Yunii tuluuguu medehgui mungu hadgalna ntr chin bas hetsuu sht. zaza nurshchihlaa. Mongold ireh tal dr bol neg iimerhuun l bn. Chamaig ireesei gj bodjiin ntr :P

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ коммент баярлалаа.
      Мэргэжил тал дээр чинийх харин ч гоё шдээ. Минийх яг бас хөгжөөгүй гэхиймү, манайх аягүй хоцрогдсон санагддын.
      Мэдээж надаас илүү мундаг хүмүүс асар их байгаа. Гэхдээ бүгдээрээ нийлж хөгжүүлж байгаа зүйл сонсож байгаагүй.
      Тэр утгаараа ч тэр энд сурчага юмнууд улам ирээдүйд хэрэггүй мэт санагдаж эхэлсэн сүүлийн хэдэн жил хаха.

      Би ч гэсэн эндхийн нийгэмд лав дасаж шингэж чадахгүй байх оо, дасах ч гүйм байна лээ.
      Гэхдээ жилийн дараа яг юу хийж байхаа бол мэдэхгүй юм.
      Миний гол зорилго нь, эндээс яг нэг өөрийн чиглэлийн Монголд хэрэгтэй зүйлийг л оруулах явдал. Тийм болохоор сайн судалж байгаад л шийдэх байх. Тэрнээс энд нэг үйлдвэрт өдөр болгон ижилхэн ажил хийж явмааргүй л байгаа юм.

      Delete